Архангай аймгийн Цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН-3388 төсөл”-ийн хүрээнд Архангай аймгийн төвд хоногт 3000 м3 хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил дууслаа. Цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг гүйцэтгэгч “ЧММ” ХХК амжилттай барьж дуусгасан байна.  undefined

Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/536 дугаар захирамжийг үндэслэн Барилгын хөгжлийн төв, ТУН, аймгийн мэргэжлийн байгууллагууд, ашиглагч, зураг төслийн болон техникийн хяналтын байгууллагуудын төлөөллийг оролцуулсан 26 хүний бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах комисс 2019 оны 10 дугаар сарын 15-нд ажиллалаа. Комиссийн ажиллагаанд АХБ-ны төлөөлөл, аймгийн засаг даргын орлогч/ТУЗ-ын дарга нар ажиглагчаар оролцов.

Барилга, байгууламжийг ашиглалтад хүлээж авсан өдрөөс эхлэн цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил 1 жилийн хугацаанд хийгдэнэ.

undefined

 

БАЙГУУЛЛАГУУД