Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн МОН-3713 төсөл

Төслийн ерөнхий танилцуулга

Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн МОН-3713 төсөл”-ийн 2 дахь нэмэлт санхүүжилтийн хүрээнд Булган, Хөвсгөл, Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн төвүүдэд шинээр бохир ус цэвэрлэх байгууламж барина.

Төслийн зорилго нь Булган, Хөвсгөл, Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн төвүүдэд биологи цэвэрлэгээний өндөр бүтээмжтэй цэвэрлэх байгууламжуудыг барьж, ашиглалтад оруулна. Төслийн онцлог нь төслийн хотуудад био өнгөр тогтоогч бүхий идэвхит лагийн технологитой цэвэрлэх байгууламж ашиглана.

Төслийн нийт өртөг 21.75 сая ам доллар, үүнээс Монгол Улсын Засгийн газар 1.75 сая ам.доллар, АХБ 20 сая ам.доллар санхүүжүүлнэ.

Төсөл 2019 оны 2 дугаар сарын 18-нд хүчин төгөлдөр болсон. 2022 оны 6 дугаар сарын 30-нд дуусна.

БАЙГУУЛЛАГУУД