Төслийн танилцуулга - G0204-МОН

Төслийн үндэслэл

Уул уурхайн салбар болон хил дамнасан худалдааны хурдацтай хөгжлийн үр дүнд Өмнөговь, Дорноговь аймгуудын эдийн засаг нилээд эрчимтэй хөгжих хандлагатай байна. Эдийн засгийн эдгээр үйл ажиллагааны үр дүнд төсөлд хамрагдах хот суурин газруудын хүн амын тоо 2020 он гэхэд хоёр дахин ба түүнээс ихээр өсөх магадлалтай байна. Өмнөговь, Дорноговь аймгуудын зарим сумын төвд хүн амын тоо 2020 он гэхэд огцом өсөх хандлагатай байна.

Одоогийн байдлаар нийтийн аж ахуйн үйлчилгээний дэд бүтэц болон үзүүлж буй үйлчилгээ хангалтгүй, хүн амын өсөлттэй уялдсан үйлчилгээг хангаж чадахгүй байна. Ихэнх үйлчилгээ нь нэг бол хангалтгүй эсвэл огт байхгүй байна. Усан хангамж болон ус ариутгах системээр үзүүлж буй үйлчилгээний хүртээмж доогуур түвшинд байгаагаас гадна жижиг суурин газруудад шугам хоолойн сүлжээ байхгүй. Нийтийн аж ахуйн хангалттай бус, найдваргүй үйлчилгээ нь бизнес эрхлэлт болон айл өрхүүдийн зардлыг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчныг боихрдуулах, амьдралын чанарыг бууруулах, хот суурин газруудад цаашид орж ирэх хөрөнгө оруулалтыг бууруулах байдалд хүргэж байна. Нийтийн аж ахуйн үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөх, найдвартай байдал болон чанарыг нэмэгдүүлэхэд боломжийг Засгийн газарт олгохын тулд хөрөнгө оруулалт хийх болон чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байна. Хязгаарлагдмал усны нөөцийн хувьд өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахад орон нутгийн захиргааны чадавхи, боломж муу.

Хот төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалтыг аль хир оновчтой, зөв явуулах, нийтийн аж ахуйн үйлчилгээг хир үр дүнтэй хүргэхээс Өмнөговь болон Дорноговь аймгуудын хот суурин газрын иргэдийн уул уурхайд оруулах хөрөнгө оруулалт, худалдаа болон эдийн засгийн хөгжлийн боломжуудаас хүртэх үр өгөөж хамаарна. Нийтийн аж ахуйн үндсэн үйлчилгээг сайжруулахын тулд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг урамшуулах, гэхдээ үйлчилгээг үнийн хувьд иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн байдлаар хүргэх тийм институцийн тогтолцоо бий болгох, бодлого гаргах шаардлагатай байна. Одоогоор орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд нийтийн аж ахуйн үйлчилгээг үзүүлж байгаа ба орон нутгийн засаг захиргааны зүгээс зардлаа нөхөх түвшинд үйлчилгээний үнэ тарифыг нэмэгдүүлэх сонирхолгүй байдгаас эдгээр аж ахуйн нэгжүүд нь алдагдалтай ажиллаж байна. Энэ нь нэг талаас зорилтот бус дэмжлэг болон татааст хөрөнгийг зарцуулж байгаа нь өртөг зардал ихтэй байхаас гадна хувийн хэвшлийн мэдлэг чадвар, санхүүжилтийг татах боломжийг алдаж байна.

Үр нөлөө ба үр дүн. Төслийн үзүүлэх үр нөлөө нь Өмнөговь болон Дорноговь аймгуудын төв, уул уурхай ба хилийн хотуудын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, амьдралын нөхцөлийг сайжруулахад оршино. Төсөл хэрэгжсэнээр хот байгуулалтын салбарын засаглал болон Өмнөговь болон Дорноговь аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний хүртээмж сайжирна.

Гарц/үр дүн. А хэсэг нь дараах үйл ажиллагааг санхүүжүүлнэ: (i) нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэхэд гүйцэтгэлд суурилсан гэрээний тогтолцоог нэвтрүүлэх зэрэг дэд бүтцийн үйлчилгээнд шинэчлэл хийх, (ii) хот төлөвлөлт, бодлого боловсруулалтыг сайжруулахад чиглэсэн институцийн хөгжил ба чадавхи бэхжүүлэх; (iii) бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх болон (iv) төслийн удирдлага, төслийн гүйцэтгэлийн хяналт зэрэг болно. Хавсралт 2-т төслийн гарц/үр дүнгийн диаграмыг харуулав.

B Хэсгийн хүрээнд эн тэргүүнд сайжруулах дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлнэ. Үүнд: (i) усны эх үүсвэр, дамжуулалт, хадгалалт, түгээлтийн системийг боловсронгуй болгосноор нэгдсэн сүлжээгээр нийлүүлэгдэх усны хэмжээг нэмэгдүүлэх, усны алдагдлыг багасгах; (ii) цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэн бохир усны боловсруулалтыг сайжруулж, дахин боловсруулан ашигладаг болох; (iii) халаалтын үйлчилгээний хүртээмж ба үр ашгийг дээшлүүлэх; (iv) эрчим хүчний хангамжийг, ялангуяа,  гэр хорооллын эрчим хүчний хангамжийг сайжруулах; (v) үерийн хамгаалалт, даланг сайжруулах (vi) хатуу хучилттай төв замын сүлжээ барих; болон (vii) хатуу хог хаягдлыг төвлөрсөн цэгт булахад хяналт хийх ба хатуу хог хаягдлыг цуглуулах ажлыг сайжруулах зэрэг болно.

БАЙГУУЛЛАГУУД